УИХ-ын гишүүн Д.Гантулгаас бэлгийн эсийн шинжилгээ авах зөвшөөрлийг Прокурорын байгууллагаас өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын эсийн шинжилгээний хариу гарсан байна.
Энэ талаар хохирогчийн төрсөн эгч Ч.Саранзаяа өөрийн цахим хуудастаа, "Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд ҮНЭН ялж байна. Та бүхний дэмжлэгтэйгээр.
ДНК шинжилгээ УИХ-ын гишүүн Д.Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдсон.
Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. ӨМГӨӨЛӨГЧ НАРТАА БАЯРЛАЛАА. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн нь тогтоогдоод, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ.
Хууль хяналтынхан, эрх мэдэлтнүүд нэг л юмнаас айдаг. АРД ТҮМНЭЭС. Энэ хэрэг анхнаасаа олон нийтэд ил явсан. Олон түмэн мэдэх эрхтэй.
Энэ ганц гишүүн ганц миний дүүгийн хэрэг биш өөр олон олон бүдгэрсэн хэргүүдэд, ирээдүйд гарч болзошгүй хэргүүдэд сануулга, сэрэмжлүүлэг болсон гэж бодож байна” хэмээн бичжээ.
Болсон үйл явдлыг эргэн сануулбал, 2017 оны зургаадугаар сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай иргэн Н гэх бүсгүйг гэрт нь хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон нь өнөөг хүртэл дуулиан дагуулсаар байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна