У.Хүрэлсүх авлигын хэрэгт холбогдсон хэнийг ч, ӨРШӨӨХГҮЙГЭЭР намаасаа хөөнө хэмээн мэдэгджээ

2018/02/27
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн МАН-ын анхан шатны үүрийн дарга нартай уулзаж үүрэг даалгавар өгсөн байна.

Тэрээр намын бүх шатанд авлига хээл хахуулиас ангид ажиллахыг үүрэг болгожээ. Авлига, хээл хахуультай нэр холбогдсон, хууль зөрчсөн, хариуцлага алдсан, намын нэр хүндийг унагаж бгаа албан тушаалтантай хатуу хариуцлага тооцно гэдгийг анхааруулжээ. Тодруулбал тэрээр энэ үеэр, “МАН-д нэг л эрх ашиг байдаг нь “Ард түмний эрх ашиг” гэдгийг шат шатны намын байгууллагын удирдлагууд мэдэж, мэдэрч ажиллах хэрэгтэй. МАН-ын их хурлаар намын дарга болсоноос хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Одоо бид хариуцлага ярьж, тооцож ажиллана. Намын нэр хүндийг унагааж, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хэнийг ч өршөөхгүйгээр намаас хөөх хүртэлх арга хэмжээ авна“ гэдгийг онцолжээ.

Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна