УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ. Д.Гантулга гишүүний хүсэлтийг өнөөдөр /03.05/ МАН-ынхан хуралдаж хэлэлцэх байсан боловч хурал хойшлогджээ.
Тэрбээр өөртэй нь холбогдсон хэргийг хуулийн байгууллага шалгахад “УИХ-ын гишүүний бүрэн эрх саад болоод байгаа бол жирийн иргэн болоод үнэн зөвөөр шалгуулъя” хэмээн өргөдөлдөө бичжээ.
Нийслэлийн прокурорын газраас энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр түүнийг яллагдагчаар татах тогтоол гаргасан тухай олон нийтэд мэдээлсэн. Тогтоолыг танилцуулах гэсэн боловч тэрбээр гадаад, дотоодод томилолттой шалтгаанаар ирээгүйн улмаас прокуророос Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантулгыг сэжигтнээр татан цагдан хорих санал хүргүүлээд байсан юм.
Улмаар шүүх хурал хоёрдугаар сарын 23-ны өдөр болж прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Учир нь шүүх Д.Гантулга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас сэжигтнээр цагдан хорих боломжгүй гэж үзжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна