Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан захидал бичиж, хоёр асуудлаар туслалцаа хүссэн байна.
Үүнд,
- Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах,
- Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан офшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүсжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан дээрх асуудлаар товч мэдээлсэн юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна