Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа

2018/03/12

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр  буюу өнөөдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Мөн Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Л.Эрдэнэ-Очир нарын хүсэлтийг хэлэлцсэн байна.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. 

Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна