Авлигатай Тэмцэх Газраас Туркойз Хилл компанид Оюу Толгой төсөлтэй холбоотой санхүүгийн мэдээлэл гаргаж өгөх шаардлага хүргүүлсэн тухай тус компаниас өчигдөр мэдээлсэн байна.
АТГ шаардлагынхаа зорилгыг "Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар 2009 онд хэлэлцээр хийж байх үед албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг шалгах ажлын хүрээнд” хэмээн тодотгосон аж.
Харин АТГ-ын уг шаардлагад Оюу Толгой төслийг өөрийг нь шалгах шаардлагагүй гэх агуулгатай мэдэгдлийг Туркойз Хиллээс хийсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна