НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа

2018/03/23
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурал өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар 2018 онд Боловсрол, Эрүүл мэндийн салбарт улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, спорт заал, Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг барих үйл ажиллагааны ажлын явцтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар, зөвлөмж өглөө.



Мөн хуралдаанаар, Нийслэлийн эрүүл мэндийн газарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хийгдэж байгаа ажлын явц, хэрэгжилтийн тухай,

Нийслэлийн Боловсролын газарт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хийгдэж байгаа ажлын явц, хэрэгжилтийн тухай,

Нийгмийн хөгжлийн хорооны 2017 оны ажлын тайланг дүгнэх, 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний төсөл батлах зэрэг асуудлуудыг тус тус авч хэлэлцэн шийдвэрлэв.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна