Д.Хаянхярваа: Бүлгийн зүгээс Д.Гантулга гишүүнийг хамгаалъя, авч үлдье гэсэн шийдвэр гаргаагүй

2018/04/09
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны Сүхбаатар танхимд хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн талаар ч мэдээлэл өгсөн юм.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Д.Гантулга гишүүний өргөдөлтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бүлэг дээр авч үлдэх үү, хамгаалах уу гэдэг асуудал яригдаагүй. Бүлгийн зүгээс Д.Гантулга гишүүнийг хамгаалъя, авч үлдье гэсэн шийдвэр гаргаагүй. Хуулийн хүрээнд яаж шийдэх ёстой тэр хуулийн хүрээнд л шийдье гэсэн чиглэл өгсөн.

Халдашгүй байдлын дэд хороо, Хуульзүйн байнгын хороо Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-аар хэлэлцэх ёстой. Прокуророос ирсэн бичигт түдгэлзүүлэх саналыг үндэслэхдээ УИХ-ын тухай хуулийн 6.1.9 заалтыг үндэслэсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр энэ заалтыг хүчингүй болгочихсон. Тэгэхээр энэ заалтыг яаралтай шийдэх ёстой болж байна. 

Д.Гантулга гишүүн өөрөө түдгэлзүүлэх хүсэлтээ өгсөн. Гэтэл хуулинд гишүүн өөрөө түдгэлзэх өргөдлөө өгөх хуулийн зохицуулалт байхгүй. Харин нэг мөр УИХ-аас чөлөөлөгдөх зохицуулалт байгаа. Тэгэхээр Д.Гантулга гишүүний асуудлаар бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Энэ долоо хоногтоо УИХ-ын тухай хуулинд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор эрх зүйн зохицуулалтыг хийж, үүнийхээ дагуу Д.Гантулгын хэргийг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байгаа" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна