АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” групп болон Оюутолгойн гэрээ, офшор данстай холбоотойгоор өнгөрсөн сарын 12-нд арав гаруй цаг байцаасан. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлээд байсан юм. Түүний хувьд АНУ-аас ирж байцаалт өгөхөө мэдэгдэж захидал илгээж байсан бол уржигдар орой эх орондоо иржээ.
Тэгвэл АТГ-аас өчигдөр орой 21.00 цагийн орчимд Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, офшор данс, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-дүгээр ангид цагдан хорьсон байна
Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан тэднийг ийнхүү баривчилсан бололтой.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна