УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татжээ

2018/04/11
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Д.Гантулгаас гадна өөр нэг УИХ-ын гишүүн яллагдагчаар татсан гэх мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл Ц.Нямдоржийн хэлсэнчлэн яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн нь  Баян-өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат ажээ.

УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татах хүсэлтийг прокруроос шүүхэд хүргүүлж түүнийг яллагдагчаар татах шийдвэр нэг сарын өмнө гарсан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат нь бусдын биед халдаж гэмтэл учруулсан байж болзошгүй учраас ийнхүү яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан байна.

Д.Муратын тухайд 2017 оны наймдугаар сард Баян-Өлгий аймагт ажиллахдаа Бахытгүл гэх нэгэн эмэгтэйг садар самуун явдалд уруу татахыг завдсан, хэл амаар доромжилсон гэсэн асуудалд ороогдоод байгаа юм.

Х.Онон
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна