Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогч дарга В.Рэнцэндоржийгоо “зодож” гарыг нь хугартал гэмээсэн хэрэг энэ сарын 9-нд гарчээ. Тэд УИХ-ын 2016 оны сонгуулийн дараах орон нутгийн удирдлагыг сонгох асуудлаас үүдэн нударга зөрүүлэхэд хүрсэн байна. Сонгуулийн дараа тус аймаг дахь МАН-ын хорооны дарга В.Рэнцэндоржийг Засаг даргаар томилогдох нь гэсэн хүлээлттэй, энэ шийдвэр нь аймгийн ИТХ-аар баталгаажсан байтал тухайн үеийн Ерөнхий сайд томилоогүй аж. Харин С.Гансэлэмийг дэвшүүлж, Засаг даргаар томилсон нь “хурган зодоон” үүсэх шалтгаан болжээ.
Дээрх хэрэг Central Tower-ийн 17 давхарт нэгэн VIP өрөөнд болсон ба тухайн үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд С.Гансэлэмийн хамт байсан аж. Орлогч В.Рэнцэндорж нь одоогоор нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр өмгөөлөгч авсан, хуулийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна