Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Засгийн газрын тогтоолыг хууль зөрчсөн гэх 2018 оны дөрөвдүгээр сарын зургааны өдрийн Үндсэн хуулийн цэцийн 04 тоот дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авсангүй.
ҮХЦ- ээс төрийн албанд ажилласан жил гурван жилд хүрэхгүй гэсэн үндэслэлээр огцоруулах дүгнэлт хүргүүлээд байсан. Харин УИХ -ын чуулганаас одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1995 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсан "Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль"-ийн зургадугаар зүйлийг үндэслэн цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэжээ. Уг заалтад УИХ-д суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байгаа иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан хугацааг төрийн алба хаасанд тооцно хэмээн заажээ.
УИХ-ын энэхүү шийдвэр энэ төрлийн маргаантай байгаа төрийн удирдах албан тушаалтнуудын асуудлыг нэг талд нь шийдэж өглөө.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна