МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг нэр дэвшүүлсэн билээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж Л.Халтарыг дэд сайдаар томилж үүрэгт ажилд нь орууллаа.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажиллажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна