Хүндэт доноруудыг UMONEY картаар урамшууллаа

2018/09/05
Улаанбаатар Смарт Карт ХХК-иас Эрүүл мэндийн яам, ЦССҮТ-өөс зохион байгуулдаг сар бүрийн 3-ны "Цусаа бэлэглэх өдөр"-ийг 4 дэх удаагаа хамтран зохион байгууллаа.

Энэхүү өдрийн хүрээнд 10-50 удаа цусаа бэлэглэсэн 6 эрхэм донорт  “Бахархал – 10, Бахархал – 20, Бахархал-30, Бахархал – 40, Бахархал-50”  мөн 70-с дээш цусаа хандивласан 2 хүрэл донорыг Имартыг эрхийн бичиг Компанийн гарын бэлгээр тус тус урамшууллаа. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх хүнийг U Money картаар урамшуулж байна.

Улаанбаатар смарт карт ХХК нь 2015 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж санамж бичиг байгуулан автобусны цахим картан дээрх зураг болон автобусанд байрлах буудал зарлагч лед дэлгэцээр олон нийтэд цусаа бэлэглэх ажлыг сурталчлахаас гадна НИТХ-ын шийдвэрийн дагуу  нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих “Хүндэт донор” цахим картыг нийлүүлэн системээр хангаж,   МУЗН  нь  одоогоор 200 гаруй картыг олгон  ажиллаж байна.

Цусаа бэлэглэгч хүн бүр БААТАР билээ.

Таны бэлэглэсэн цус гурван хүнд АМЬДРАЛ бэлэглэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна