Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны ээлжит хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр болж, гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Үүнд: нэгдүгээрт, намын нэрээр албан тушаалд сонгогдож томилогдсон гишүүдийн сахилга, хариуцлагын өнөөгийн байдал, хоёрдугаарт, МАН-ын дүрмийн биелэлт болон дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай санал, гуравдугаарт, нийслэл, дүүргийн намын хяналтын хороодын ажил байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан зорилтыг шийдвэрлэх тухай ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хэлэлцжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна