Кисеносато аварга ахин өвдөг шороодов

2018/11/13
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё Фүкүкока хотод болж байна. Тэмцээний 2 дахь өдөр Кисэносато аварга Миёогирюүд уналаа. Тэрбээр эхний өдөр комүсүби Такакэйшёод унасан бөгөөд башё эхлээд хоёр унаатай болжээ. Энэ башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өнжсөн учраас Кисэносатог түрүүлэх магадлалтай бөхөөр нэрлэж байсан юм. Тэгвэл тэрбээр эхний хоёр өдрийн барилдаанаас даваа авч чадсангүй. Өнөөдөр Кисеносато аварга маэгэширэгийн тэргүүн бөх Хокутофүжигийн эсрэг барилдана.

Өчигдрийн барилдаанд өндөр цолтой бөхчүүдээс Гүржийн бөх озэки Точиношин эхний даваагаа авсан бол озэки Такаясү хоёр даваатай болсон. Харин озэки Гойдо комүсүби Такакэйшёод дийлджээ.

Дээд зиндаанд барилдаж байгаа манай бөхчүүдээс Чиёошёома Г.Мөнхсайхан хоёр даваатай болсон бол Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар нэг даваа, нэг унаатай явна. Харин Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн нар эхний хоёр өдрийн барилдаанаас даваа авч чадалгүй учраа бөхдөө унажээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна