Ж.Мөнхбат гишүүнээ, байр авсан мөнгөнөөс чинь 550 сая төгрөг дутаад байна

2018/11/27
Улс тунхагласны баярын өдрөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, өөрийнхөө худалдаж авсан байрныхаа талаар дахин тайлбарлав. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хотын төвд 3 тэрбум төгрөгийн байр худалдаж авсан талаарх мэдээлэл сошиал орчинд тарж, тэрээр энэ талаараа тайлбар хийсэн. Гэхдээ 780 мянган ам.долларыг өнөөгийн ханшаар бус 2500  /1 долларыг 2500 төгрөгт тооцов/төгрөгөөр бодоход 2 тэрбум орчим төгрөг болж буй.

 Тэрээр байр авсан мөнгөө тайлбарлахдаа,  “Сөүл Рояль Каунти” хотхоны 5 өрөө байрыг нь хадмууд нь авч өгсөн гэнэ. Үнэн бол мөн ч хадмын буянтай хүн юм. Тэрхүү байраа зарж, мөн гэр бүлийн хүнийхээ нэр дээр байдаг оёмол нэхмэл сүлжмэлийн жижигхэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ч худалдаалсан. Хэнд хэдэн төгрөгөөр худалдсан, хэн авсан, мөнгө шилжүүлсэн баримт бүгд бий. Энэ мөнгийг байрандаа зарцуулснаас гадна банкнаас 150 мянган ам.доллар зээлсэн. Одоо амьдарч байгаа байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой. ХОМ-тээ ч тусгасан. “Долоон бурхан харвадаггүй” , “Бүү март” зэрэг уран сайхны кино хийсэн. Мөн “Зүрхээ чагна” зэрэг уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил өөрийн шүлгээс бүтсэн “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн тоглолтоо хийсэн” гэж хэлж байв. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын худалдаж авсан байр нь 780 сая ам.доллар. Тэгвэл хамтдаа тоо бодож үзье. Зайсангийн 5 өрөө байраа 800 сая төгрөгөөр худалдаалсан гэсэн. Мөн эхнэрийнх нь компанийн тоног төхөөрөмжөөс 3 ширхэг тоног төхөөрөмжийг 127,8 мянган доллараар худалдаалсан нь төгрөгт шилжүүлбэл 300 сая төгрөг. 

Мөн Чингис хаан банкнаас худалдаж авсан байраа барьцаанд тавьж, 150 мянган доллар зээлсан гэвэл өнөөгийн ханшаар 389 сая төгрөг болж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна