Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ

2018/11/27
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар санал хураалт явуулав. 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувийн саналаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжлээ.Тодруулбал,  Байнгын хорооны хуралдаан 16 гишүүн оролцсоны 10 нь дэмжсэн юм.   Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна