Өдөрт 137 эмэгтэй гэр бүл дотны хүмүүсийнхээ гарт амиа алдаж байна

2018/11/28
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн хэлтсийн судалгаагаар дэлхий даяар өдөр бүр 137 эмэгтэй гэр бүл, хамтран амьдрагч эсвэл ойр дотнын хүнийхээ гарт амиа алдаж байгаа гэх "аймшигт" тоо гарсныг BBC уламжлав.
 
2017 онд 30000 эмэгтэй хамтран амьдрагчийнхаа гарт, 20000 эмэгтэй хамаатныхаа хүнд алуулж, амиа алдсан бөгөөд "Гэр гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн аюултай орчин болоод байна" гэж НҮБ-ийн зүгээс мэдэгджээ.
 
Эрчүүд бусдын гарт амиа алдах тохиолдол эмэгтэйчүүдийнхээс 4 дахин их байгаа ч ойр дотнын хүмүүсийнхээ гарт амь үрэгдсэн тохиолдлоор эмэгтэйчүүдийг гүйцэхгүй. Дэлхий даяар бусдын гарт амиа алдсан 10 тохиолдол бүрийн 8 нь эрэгтэйчүүд байгаа бол гэр бүл, ойр дотнынхоо хүмүүсийн гарт амиа алдсан 10 тохиолдлын 8 нь эмэгтэй байна.
 
Энэ дундаас Ази тивд байдал хамгийн хэцүү бөгөөд гэр бүлийнхээ хүний гарт амь үрэгдсэн ази эмэгтэйчүүдийн тоо жилд 20.000-д хүрчээ. Африкт дээрх тоо 19000, Америк тив 8000, Европт 3000 байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна