Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тэрбээр хүсэлтдээ "Монгол Улсын Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд миний биеийг огцруулахаар санал гаргасан байна.Нийслэл Улаанбаатар хотын 1,5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харилцан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэг ажлаас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг үүгээр хүргүүлж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна