Загитовагийн Масарү нохой Японы компанитай гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа

2018/12/04
ОХУ-ын уран гулгалтын тамирчин Алина Загитовад Японы акита үүлдрийн нохойны холбооноос цэвэр үүлдрийн акита гөлөг бэлэглэсэн билээ. Масарү нэртэй гөлөг хэдийнэ том болж, уран гулгалтын гүнж түүнд зориулан инстаграм хуудас хөтлөдөг болсон. Масарү инстаграм хөтлөхөөс гадна Японы "Airweave" компанитай зар сурталчилгааны гэрээ байгуулсан байна. 
 
 

Мэдээж эзэнтэйгээ цуг рекламанд тоглосон ч гэрээний албан бичгэн дээр Масарүгийн гарын үсэг зурайж байгаа юм. "Airweave" нь ор, хөнжлийн хэрэгсэл үйлдвэрлэдэг компани гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна