“Huawei” компанийн санхүүгийн захирал баривчлагдав

2018/12/07
Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньчжоуг Канадад баривчлан саатуулсан байна. Энэ талаар Пүрэв гаригт “The Global and Mail” мэдээлжээ. Канадын Хууль зүйн яамны төлөөлөгч “Мэн Ваньчжоуг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Ванкуверт баривчлан саатуулсан. Түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчилсан гэжээ. Өнөөдөр батлан даалтаар суллах сонсгол хийх юм байна. Мэн Ваньчжоу нь "Huawei" компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэягийн охин юм. АНУ-ын зүгээс Иранд тавьсан хоригийг зөрчсөн гэсэн үндэслэлээр түүнийг буруутгаж байгаа гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна