Өнгөрсөн сард манай өмнөд хөрш БНХАУ-д автомашины борлуулалт эрс буурчээ. 11-р сард тус улсад 2,02 сая машин борлогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар бага үзүүлэлт юм. Борлуулагдсан машины тоонд суудлын автомашин, жийп, гэр бүлийн машин багтана.
Харин цахилгаанаар явдаг, хайбрид хөдөлгүүртэй зорчигч тээврийн хэрэгслүүдийн борлуулалт 58 хувиар өсөж, 129 мянгад хүрсэн байна. Энэ оны эхний 11 сарын хугацаанд Хятадад автомашины борлуулалт дөрвөн хувиар буурч, 20 сая болжээ. Хятадын автомашины зах зээл дэлхийн хамгийн том зах зээл бөгөөд энд цахилгаан эрчим хүчээр ажилладаг тээврийн хэрэгслүүдийн худалдаа нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна