Амаль Клуни бэлгийн дарамтад өртөж байжээ

2018/12/13
Сүүлийн үед #MeToo гэдэг байгууллагын тухай хүмүүс их ярих болсон. Энэ хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс аливаа хүчирхийлэл, бэлгийн дарамт шахалтын эсрэг тэмцдэг билээ. Тэгвэл Холливудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амаль Клуни энэхүү хөдөлгөөнийг дэмжээд зогсохгүй өөрөө ч бэлгийн дарамт шахалтыг амсаж байсан гэдгээ өгүүлсэн байна.
 
Хуульч бүсгүйг мэргэжлийн ажлаа хийх үеэр зарим нэг эрчүүдийн зүгээс хоргоох, чангаах зэргийг нэг бус удаа мэдэрч байсан гэдгээ тэрээр мэдэгдэв. Энэ талаар Амаль эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх чуулга уулзалтад оролцох үеэрээ өгүүлсэн байна.
 
Тэрээр “Олон жилийн өмнө ийм байдалд орсон эмэгтэйчүүд бусдаас ичиж зовохдоо зоригтой дуугарч чаддаггүй байсан. Иймэрхүү байдалд орсон олон эмэгтэйчүүд яг над шиг дуугүй өнгөрсөн биз ээ. Харин бидний залгамж үе болсон хүүхдүүд маань, миний охин аюулгүй байдалд байх биз ээ.
 
Шинэ үеийнхэн өөрсдийг нь дээрэлхсэн, дарамт шахалт үзүүлсэн хүмүүстэй эвлэрэхгүй тэмцэх болно. Манай энэ хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүдийн ачаар л тэд ийм зориг зүрхтэй болж байгаа юм” хэмээн ярьжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна