30 давхар зочид буудлыг 2 долоо хоногт барив

2018/12/14
Хятадад нэгэн шинэ зочид буудал ашиглалтад оржээ. 30 давхар энэ буудлыг барихад барилгачид ердөө 15 хоногийг зарцуулсан байна. Энэхүү төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн Broad Sustainable Building компани буудлын барилга маш бат бөх, хурдан баригдсан ч гэсэн чанар муутай биш гэдгийг онцлов. Хамаг нууц барилгын ажлыг гүйцэтгэсэн тусгай технологид оршиж байгаа гэнэ.
 
Барилгыг Лего конструктор тоглоомын бүтцээр угсарсан аж. Өөрөөр хэлбэл барилгачдад тодорхой хэмжээтэй хэсгүүд нь бэлэн бүтээгдэж ирснийг тэд зааварчилгааны дагуу холбох ажил үлдээд байжээ. Энэ байгууламж газар хөдлөлтөд тэсвэртэй бөгөөд есөн баллын газар хөдлөлтийг ажиггүй давах чадвартай гэнэ шүү.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна