Дэлхий даяар хоёр тэрбум гаруй хэрэглэгчтэй “Facebook” цахим сүлжээний 6.8 сая орчим хэрэглэгчийн хувийн зураг алдагдсан тухай тус компанийн төлөөлөгч баасан гарагт мэдээлэв.
“Хувийн зургаа алдсан хэрэглэгчид хувийн мэдээллийг нь хүлээн авахыг зөвшөөрөхийг шаарддаг хавсралт /аппликейшн/ ашигласан хүмүүс байсан” гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Өнгөрсөн есдүгээр сард 12 хоногийн турш 876 хавсралт хөгжүүлэгч 1500 гаруй хавсралт ашиглан хэрэглэгчдийн олон нийтэд зориулан нийтлээгүй, хувийн тохиргоотой хадгалсан зургуудыг авсан байна. Ийм явдал гарсанд хүлцэл өчье” гэж “Facebook” компанийн ахлах инженер Томар Бар мэдээлсэн байна. Дээрх хэрэглэгчдэд мэдээллээ алдсан тухай мэдэгдлийг илгээж, анхааруулах юм байна.
Гуравдагч этгээдийн хөгжүүлсэн хавсралтад хэрэглэгчийн мэдээллийг ашиглах боломж бүрдүүлдэг нь сүүлийн үед “Facebook” компанид ихээхэн шүүмжлэл дагуулах болсон юм. 2014 онд олон сая америкчуудын хувийн мэдээлэл алдагдсан тухай “Cambridge Analytica” байгууллага энэ оны эхээр олон нийтэд зарласан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна