Жүжигчин С.Өлзийхүүд МУГЖ цол хүртээнэ

2019/02/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүүд  Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болсон тухай хошин урлагийн жүжигчид ярьж эхлэв. Төрийн дээд одон медаль гардуулах ёслол маргааш  Төрийн ордонд болно. 

СТА жүжигчин С.Өлзийхүү нь 1992 онд СУИС-ийн Кино драмын факультетийг драмын жүжигчний мэргэжлээр төгсөн Улсын драмын  академик театрт жүжигчнээр хуваарилагдаж байжээ. Тэрбээр Борис Немцовын “Өглөөний тэнгэрийн одод” жүжгийн Лора, В.Шекспирийн “Ромео Жульетта”-ийн туслах дүр болон Г.Лоркагийн “Хүслийн тарамвай”, С.Маршакийн "Буудлын авхай" зэрэг 30-аад жүжиг, "Их хааны удам", “Цахилж яваа гөрөөс”, “Хааны сүүлчийн хатан”, “Эзэнгүй айл”, “Ядуугийн зовлон”, “Бүтэлгүй новш” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүр бүтээжээ.

Одоо хошин урлагийн  “Өнгөт инээд” хамтлагийг удирдан ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна