Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор сар бүрийн 25-ны өдрийн ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр болов.
Хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2019 оны 2 дугаар сард хийсэн ажлын талаарх мэдээллийг хүргэлээ.
Хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллийг товчоор хүргэе.
Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллаж байна
Иргэдийг төрийн үйлчилгээ авахад учирч буй хүнд суртал, чирэгдлийг арилгах, шат дамжлага, авлигын эрсдлийг бууруулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтуудыг хангах чиглэлээр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд салбар, яам, агентлагуудад ажиллаж байна. Ажлын хэсгүүд төрийн байгууллагуудын авлигад өртөх эрсдэл өндөртэй үйлчилгээ буюу тусгай зөвшөөрөл, эрх олгох зэрэг үйлчилгээний нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлж, эрсдлийг бууруулах үйл ажиллагааг нь ил тод болгох, иргэд олон нийтийн хяналтад оруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, давхардал, хийдлийг арилгах ажлыг яам, агентлагтай хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ үйлчилгээ авахтай холбоотой тулгарч байгаа хүндрэл, чирэгдлийн талаар иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсож уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, түүний мөрөөр тодорхой тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,
Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд “ИРГЭНИЙ ХЯНАЛТЫН ТӨВ”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Иргэний хяналтын төвд АТГ-ын албан хаагчид болон Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд төвлөрөн сууж ажиллаж байна. Иргэний хяналтын төвүүдэд ажиллах явцад иргэдээс төрийн үйлчилгээний талаар, мөн төрийн албан хаагчдын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авч, арга зүйн зөвлөгөө өгч, ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шуурхай шийдвэрлэж байна.
Орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, орон нутагт давтагдан гарсаар байгаа зөрчлүүдийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт гардуулан өглөө. Түүнчлэн буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Орон нутагт давтагдан гарсаар байгаа нийтлэг зөрчлүүд:
- Хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг,
- Худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог,
- Төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг,
- Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг,
- ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгосон,
- Албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг, төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн 21 аймаг дахь гишүүдийг чадавхижуулах сургалт хийлээ. Эдгээр Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд нь төрийн бүх шатны байгууллагад иргэдийн хяналтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 126 гишүүн 21 аймаг, яам, агентлаг, нийслэл, дүүргийн хэмжээнд АТГ-тай байгуулсан гэрээний дагуу ажиллаж байна.
Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах төрийн байгууллагуудад ажиллаж, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал,
АТГ-ын Судалгаа шинжилгээний албанааc зарим төрийн байгууллагуудын авлигын эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна.
- Авлигын эрсдлийг үнэлэх төрийн байгууллагууд:
- 1.Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг
- 2. Нийслэл Өргөө амаржих газар
- 3.П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг
- 4.Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг
- 5.Халдварт өвчин судлалын үндэсний төв
- 6.Гэмтэл согог судлалын үндэсний төв
- 7.Монгол Улсын Их сургууль
- 8.Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- 9.Монгол Улсын Боловсролын их сургууль
- 10.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
- 11.Авто тээврийн үндэсний төв
- 12.Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдэл
- 13.МИАТ ТӨХК
- 14.Монгол шуудан ТӨХК
- 15.Хөдөө аж ахуйн бирж ТӨХК
Улсын хэмжээнд 1 албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид ХАСХОМ гэх/-ийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 293 албан тушаалтнаас албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлсэн, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.
Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу нийт 10 албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн дүн мэдээг гаргаж нэгтгэхэд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 41400 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41399 мэдүүлэг гаргагч /цахим-37489, цаасаар-3911/ буюу 99,9 хувь нь мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан бөгөөд 1 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.
2018 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагчийн нэр:
№
|
Нэр
|
Албан тушаал
|
Үндэслэл
|
Тайлбар
|
1.
|
Х.Мандахбаяр
|
Жендерийн үндэсний хорооны гишүүн
|
Гаргаж өгөөгүй
|
Мэдүүлгээ гаргах талаар удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр гаргахаас татгалзсан.
|
2018 оны шинэчлэн мэдүүлгээ гаргасан мэдүүлэг гаргагчийн тоо өмнөх оноос 1327 мэдүүлэг гаргагчаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тусад нь салгасан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар гэх шинэ агентлаг байгуулагдсан, мөн Мал эмнэлгийн үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газар болж орон тоог нэмэгдүүлсэн, Хил хамгаалах ерөнхий газрын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон, мөн ТӨХК, ТӨҮГ, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нэмэгдсэнтэй холбоотой.
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд тайлан мэдээгээ АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2019.03.01-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ гарна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан хяналт шалгалтыг явуулж байна.
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгасан байна.
Үүнээс:
Мөн:
Нийтийн албанд томилогдох 944 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав
Тус хэлтэс тайлант хугацаанд Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 944 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Түүнчлэн гомдол, мэдээлэлтэй холбогдуулан 1 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нарийвчлан шалгаж энэ талаарх хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тэдгээр нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэх тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн ажиллах талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариуг хүргүүлсэн.
Үүнд:
Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” болон хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй албан тушаалтнууд томилогдохоор нэр дэвшиж байгаа тохиолдол гарч байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.
Иргэдээс ирүүлсэн 41 гомдлыг хянан шийдвэрлэсэн
Тайлант хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 41 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Хурлын танхим тохижуулахад зориулж мөн суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29,591,502 төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн байна. Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариу ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг даргад хандаад байна.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Төрмөнх, мөн сумын Могойн гол багийн бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг нарт албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна