НИТХ: С.Амарсайхан хотын даргаар сонгогдлоо

Өчигдөр 21 цаг 05 минут
НИТХ-ын хуралдаанаар Хотын даргыг сонгох санал хураалт болж  дууслаа. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч оролцсон бөгөөд гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо.

Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд  25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна.

Ингээд НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаас нийт төлөөлөгчдийн 56.2 хувийн саналыг авсан Сайнбуянгийн Амарсайханыг хотын даргаар батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барихаар тогтлоо.

Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор хариугаа өгнө.

С.Амарсайхан гэж хэн бэ?

НИТХ-ын дарга С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан

2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе

2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер

2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. 

2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
2017 оны 10 сараас НИТХ-ын даргаар ажиллаж байгаа юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна