Үдээс хойш эхэлсэн НИТХ-ын хуралдаан сая өндөрлөж, Р.Дагва 28 хүний саналаар НИТХ-ын дарга боллоо. Нэр дэвшигч Ц.Байгальмаа нэрээ татсанаар НИТХ-ын даргад ганц нэр дэвшигч үлдсэн тул хуралдааны дэгийн дагуу санал хураалтыг нээлттэй явуулав. Гэвч АН-ын бүлэг хуралдааны танхимд орж ирээгүй тул санал хураалт явуулж, Р.Дагва хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 66.67 хувийн саналыг авчээ.
НИТХ-ын дарга Р.Дагва “Төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлалаа. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна. АН-ын бүлэг цагийн завсарлага авсан ч орж ирсэнгүй. Уг нь АН-ын бүлэг орж ирээд суусан бол сайн байх байлаа. Мөн нэр дэвшигч Ц.Байгальмаад талархал илэрхийлье” гэлээ.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва:
Төрсөн он сар өдөр : 1966.11.03
Төгссөн сургууль : МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол : Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант
Ажилласан байдал : МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ
Гавъяа шагнал : Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд
Сонгуульт ажил : МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга
Сэтгэгдэл бичигдээгүй байна