Баасан гарагт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2019/03/04

Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог билээ. Иймд энэ долоо хоногийн Баасан гарагт /2019.03.08/ тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм гэж ТЦА-наас мэдээллээ.

Хүн төрөлхтөн 1910 оноос хойш эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх болсон байна. 

Данийн нийслэлд Копенгагенд болсон хуралд оролцогчид бүх дэлхийн эмэгтэйчүүд эрх тэгш байх ёстойг уриалан энэ өдрийг "Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр" хэмээн зарласан ажээ.

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна