Шонхор болон бусад зүйлийн шувууны хорогдлыг зогсоох төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав

2019/03/04
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийв. Энэхүү айлчлалаар тус улсын Мухаммед Бин Заидын нэрэмжит махчин шувуу хамгаалах сантай хамтран 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шонхор болон бусад шувуудын цахилгаан хүчдэлээс шалтгаалсан хорогдолыг зогсоох 
тухай төслийн санамж бичгийг байгуулав.

Шонхор болон бусад шувуудын цахилгаан хүчдэлээс шалтгаалсан хорогдолыг зогсоох тухай төслийг хэрэгжүүлэх байгууллагууд урт хугацаанд санал солилцон, бэлтгэл ажлыг хангаад байгаа билээ.

Санамж бичгийг байгуулах ёслолын үеэр тус сангийн захирал Мажид Али Ал Мансури хэлэхдээ “ энэ төсөл нь тус сангаас санхүүжүүлэхээр болж буй анхны төсөл, төслийг хэрэгжилтийн үр дүнгээс шалтгаалан бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй” байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Монгол Улсын оролцогч талуудын дэмжлэг болон идэвхитэй хамтын ажиллагаа маш чухлыг дурдав. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “ зөвхөн шонхор төдийгүй олон зүйлийн шувууд цахилгаан хүчдэлээс шалтгаалан хорогдож буй тул энэ төслийг хэрэгжүүлсэнээр тэдгээр амьтдыг хамгаалах асуудал амжилттай хийгдэнэ.

Улмаар зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг тодорхойдох, төлөвлөх асуудлуудыг идвэхижүүлэх нь зүйтэй” гэж үзэж буйгаа дурдаад энэхүү төслийг зөвхөн оролцон хэрэгжүүлэгч талуудаар зогсохгүй олон нийтэд ил тодоор, орон нутгийн иргэдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцуулав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна