Өнөөдөр 15.00 цагийн үед Төв талбайн арын замыг түр хаана гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Төрийн айлчлалтай холбоотойгоор өнөөдөр дараах замууд ачаалалтай байх бөгөөд хамгаалалт зохицуулалт хийх юм байна.
Тодруулбал, Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамуудад хамгаалалт, зохицуулалтууд хийнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна