АН бүлэг: Үндсэн хуулийн эсрэг шийдвэрт УИХ оролцож болохгүй

2019/03/27
ҮАБЗ-ийн  гурван гишүүн шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилох тухай хуулийн төсөл  санаачилсныг  АН-ын бүлэг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн халдашгүй байдал руу шууд хуулийн өөрчлөлт хийх гэж байгааг нь хүлээж авах боломжгүй үйлдэл гэж бид харж байна.

Ардчилсан Монгол Улс 30 жил  ардчиллын замаар явахдаа алдаж, оносон зүйл их байгаа ч гэсэн хүний эрх, эрх чөлөө, нийгмийн эд баялгийг арвижуулах, эдийн засгийг чөлөөт зах зээлээр хангах чиглэлүүдэд олсон амжилт  их бий гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд батлагдвал Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль зөрчигдөж ардчиллын баталгаа алдагдахад хүрэх нь тодорхой. Монгол улс ардчиллаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно гэж харж байна. 

Эрүүдэн шүүсэн гэсэн бичлэгээ зөвхөн УИХ-ын гишүүдэд ч бус ард түмэнд ил болго. Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцдог хууль  нь байхад түүгээрээ асуудлаа шийд. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрүүлэхийн тулд 20 жилийн хугацаанд олон хүн хэлмэгдсэн. Энэ хугацаанд Ц.Нямдорж олон удаа сайд хийж олон удаа тус хэргийг шалгах ажлын хэсгийг зохион байгуулсан хүний нэг нь яах аргагүй мөн" гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Өнөөдөр намайг 60 тэрбумын үлдэгдэл гээд ярьж байна. Ичдэггүй юм бэ. 60 тэрбумын сүлжээгээр мөнгөө төлж гарсан УИХ-ын гишүүд юу ч хийж болно гэдгийн нэг жишээ нь ЖДҮ юм.

ЖДҮ-д барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан засаглалын хэм хэмжээг эвдэхээр явж байна. Тэд өнөөдөр хууль хүчний байгууллагын удирдлагуудыг сольж байгаад өөрсдийн ЖДҮ-г баллуурдах гэж байна" гэсэн юм.

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна