Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цензургүй яриа нэвтрүүлэгт орсны дараа надтай зургаан хүн ирж уулзсан. Тэд надтай ижил шударга бусын хонгилд хэлмэгдэж хохирсон хүмүүс байсан тул уулзаж зөвлөгөө тусламж хүссэн” гэв.
Үргэлжлүүлэн Л.Гансүх нөхцөл байдалтай холбогдуулан “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-г байгуулж байгаагаа албан ёсоор зарлалаа.
Тэрбээр “Энэхүү холбоо Шударга бусын хонгилын хохирогч болсон Үндсэн хөрөнгөө дээрэмдүүлсэн хилсээр шийтгүүлж шоронд орсон болон бусад байдлаар хохирсон хүмүүст дэмжлэг үзүүлж ажиллана.
Мөн шүүх прокурор, АТГ, тагнуулын байгууллагад шургалсан шударга бусын хонгилын гишүүдийг илчилж, хуулийн байгууллагатай хамтран ажиллана” гэлээ
Л.Гансүхийн хувьд "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан гэх хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн байдаг.
Сэтгэгдэл бичигдээгүй байна