Прокурорын байгууллагыг ЖДҮ-чин гэгдээд буй Б.Амгаланбаатар удирдана

2019/03/29
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Ерөнхийлөгч заригтаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.

Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.

Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.

Б.Амгаланбаатарын хувьд ЖДҮ-д нэр нь холбогдож олны танил болсон юм.

Тэрбээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн "Цаст согоот" ХХК -иараа 2017, 2018 онд буюу хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан нь баримтаар нотлогдсон билээ. Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээлсэн мөнгөний хэмжээ 1.3 тэрбум төгрөг болж байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна