Өмнөговь аймгийн ШШГЕГ-ын дэд дарга бусдын гарт амиа алджээ

2019/03/29
Өмнөговь аймгийн ШШГЕГ-ын дэд даргыг найман удаа хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал,талийгаач хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр Улаанбаатар хотод албан ажлаасаа чөлөө авч ирсэн бөгөөд Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах “Буянт-Ухаа-2” хороололд найзтайгаа хамт архидан согтуурч улмаар маргалдсан аж. Энэ үед 10 жилийн сайн найз гэх Э нь цээжин тус газар нь найман удаа хутгалж, амь насыг нь хохироожээ.

Цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт очиход сэжигтэн зугтсан байсан бөгөөд эрэн сурвалжлах ажлыг шуурхай явуулж, нэг өдрийн дотор баривчилсан байна. Урьдчилсан байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас амь насанд нь хүрсэн нь тогтоогдсон аж. Одоогоор гэмт хэрэг үйлдсэн сэжигтэнг цагдан хорьж шалгаж буй юм. Харин уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: Dardas.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна