2018 оны 11 сарын 28 –ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албан ёсны их цэвэрлэгээ” эхэлснийг ард түмэндээ хандан хэлж байв.
Үүнээс хойш яг дөрвөн сарын босгон дээр буюу 2019. 03.28-ны өдөр төрийг мафижуулахад гар хөл нь болсон шүүгч, прокурорыг ҮАБЗ-ийн дэмжлэг, хуулийн хүчээр буулгаж чадлаа.
Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Зоригт үг дуугүй өргөдлөө өгсөн бол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбатын хамт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргуулж чадлаа.
Ард түмнийг төдийгүй албан тушаалтнуудыг хүртэл айлгаж, атгаж байсан хууль хүчний байгууллага тэр дундаа шүүх, прокурор, АТГ дахь МАНАН-гийн “гар хөл”-өөс ямар ч аргаар хамаагүй салаагүй цагт УИХ-ын гишүүд хүртэл кноп дарах зүрхгүй болсон байсныг өнгөрсөн хэдхэн хоногийн хугацаанд өрнөсөн үйл явдлаас бид харсан.
Харин одоо ийм айдас хүйдсээс төрийн эрх барих дээд байгууллага УИХ чөлөөлөгдлөө. ӨнөөдрAnchorийн энэ амжилтад хүрэх хүртэл өнгөрсөн 4 сарын хугацаанд юу болж өнгөрснийг ард түмэн мартаагүй байх.
Миеэгомбын Энхболд гэх хүн Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын албан тушаалаа өгөхгүй гэж үхэн хатан зууралдаж, ямар ч аргаар хамаагүй эрх мэдлээ авч үлдэх гэж яаж гүрийж, эсэргүүцэж байсныг бид мартааагүй. Ард түмэн нэгдэж, тэмцэж жагсаал хүртэл зохион байгуулаад ч дийлдээгүй түүнийг хуулийн хүчээр лсуудлаас нь авч хаясан.
Харин сая МАНАН бүлэглэлийн хамгийн том хамгаалалт болж байсан АТГ, прокурор, шүүхийн гар хөлүүдийг цэвэрлэхийн тулд ҮАБЗ –ийн гишүүдээ нэгтгэх зангидаж чадсанаар мөн л хуулийн хүч, ҮАБЗ-ийн дэмжлэгтэйгээр мафижсан шүүгч, прокурорыг цэвэрлэж чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд 3 нэгзорилго, нэгдмэл нэг бодлоготой байвал чадахгүйажил, бүтэхгүй санал гэж байдаггүйг харуулсан үйл явдал болж өнгөрлөө.
Төрийн их цэвэрлэгээ цаашид улам л хүчээ авна. Тиймээс төрийг мафижуулсан МАНАН-гийн их цэвэрлэгээг нэгэнт эхлүүлсэн У.Хүрэлсүхийн тэмцэлд ард түмэн бидний итгэл, дэмжлэг, нэгдэл улам л хэрэгтэй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна