Казино тоглосон төрийн удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцно

2019/04/03
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, 23 асуудал хэлэлцэж байна. Одоогийн байдлаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байна. 

Тодруулбал, Төрийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагч,  тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох аж.

 Засгийн газрын хуралдааны танхимд болох тус хуралдаанаар Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр соёрхон батлах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, шинэчлэн олгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

Мөн Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2018 оны жилийн эцсийн дүн, Нийгмийн халамжийн сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон “Тавантолгой түлш” ХХК-ийн түүхий эдийн тээвэрлэлт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн талаар хариуцсан сайдууд танилцуулга хийхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна