С.Эрдэнэ сайд асан М.Зоригтыг хүнээ байчихсан “пялдага баагий” гэв

2019/04/09
УИХ-ын гишүүн асан М.Зоригт  2016 оны сонгуульд Дорнод аймагт нэр дэвшиж ялагдсаныхаа дараа Бидний цөөхөн монголчууд төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэрээр уг төслөө хэрэгжүүлэх явцдаа эрх баригч МАН-ынхантай илт сүжрэх болсон нь намынх нь зарим нөхдийн дургүйг хүргэх болжээ.

Бүр тэсэхээ байхдаа АН-ын дарга С.Эрдэнэ М.Зоригтод хандаж, “Пялдага царайлчихаад чи чинь уг нь АН-аас УИХ-ын гишүүн болж байсан, сайд болж байсан. Чи ч хүнээ байчихсан пялдага баагий байна шдээ” хэмээн жиргэжээ.

Хариуд нь харин М.Зоригт "Гөлөг хуцаж л байдаг юм. Би Хэнтийд л явна” хэмээсэн байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна