Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт АТГ-ын дарга Х.Энхжаргалаас асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуухдаа, “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан учраас АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудал орж ирж байгаа гэж бодсон. Өмнө нь энэ асуудлыг хэлэлцэх үед хууль зөрчиж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өгч байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу. Хууль зөрчихгүй юу. Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарсан байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байхад энэ асуудлыг ярих нь зөв үү. Чөлөөлөх асуудал хэлэлцээгүй байхад томилгооны асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчих үү. Мөн чөлөөлөгдөх гэж байгаа АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нараас өнгөрсөн хугацаанд авлигын индекс болон хийж байсан ажлынхаа талаар хариулт өгөөрэй. Өнгөрсөн хугацаанд дуулиан үүсгээд байгаа олон хэргүүд ямар шатандаа явж байна вэ” гэв.
Харин гишүүний асуусан дээрх асуултад АТГ-ын дарга Х.Энхжаргал "Намайг томилогдож ажилласнаас хойш болж өнгөрсөн үйл явдлыг нийтэлж мэдээлж ирсэн. Авлигын индекс 72-т байж байгаад 103-р байр руу ухарч, энэ жил 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон Бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллага дээр очоод Монгол гэдэг улсын нэрийг харлуулсан.
10-аад хоногийн өмнө би ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү. Бусад анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр УЕП-той 15:00 цагт уулзана. Тэгэхдээ гурван боть 69 хэргийг өгнө. Оюутолгойн хэрэг 90-ээд хувьтай байгаа байх гэж бодож байна. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ хальт танилцсан. Бусдаар харьцангуй гайгүй байх" гэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна