ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хоолны хордлогод орж Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ. Тэгвэл тэрээр энэ асуудалд тайлбар өглөө.
Тэрээр, “Улсын дөрвөн өдрийн ажлыг алдлаа. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадаагүйгээс болж ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна.Хоолны хордлого өгөөд эмчлүүлж байсан юм. Гайгүй болох байх гэж бодож байтал хөл рүү орж хугацаа алдаж, эмч нар яаралтай Солонгост очиж шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн. Ерөнхийдөө идээт маягийн үрэвсэл үүсчихсэн байсныг мэдэхгүй явснаас цаг алдсан. Солонгост очоод жижиг мэс засалд орсон.
Би сүржигнээд байх дургүй хүн. Янз бүрийн мэдээлэл гарч хүмүүсийн санааг зовоосондоо уучлалт хүсч, санаа зоволтгүй гэж хэлмээр байна. Нэлээн хэдэн сар эмчийн хяналтад байж эмчлүүлэх шаардлагатай болсон.
Өвчний оношын тухайд элэгний үндсэн 2-3 үзүүлэлт нь өндөр болсон байна гэдэг мэдээллийг надад өгсөн. Хордчихлоо, хордуулчихлаа гэсэн байдлаар би хүлээж аваагүй. Би л өөртөө анхаарал тавиагүйгээс дархлаа суларсан байх. Хамгийн гол нь идээт үрэвсэл үүссэнийг анхаараагүйгээс ийм байдал боллоо” хэмээн ярьлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна