Д.Гантулгыг чөлөөлөх УИХ-ын шийдвэр хууль зөрчсөн хэмээн үзэж Цэцэд хандлаа

2019/05/06
Иргэн Д.Ганхуяг өнөөдөр Үндсэн хуулийн Цэцэд нөхөн сонгууль зохион байгуулах асуудлаар гомдол гаргалаа.

Тэрээр, УИХ-ын гишүүн Д.Гантулгын өргөдлийг хүлээн авч УИХ шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Д.Гантулга хэдийгээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад чөлөөлсөн нь буруу. УИХ-ын гишүүнийг хууль бусаар чөлөөлсний дараа нөхөн сонгууль зохион байгуулах гэж байгаа нь  ч буруу гэж үзэж байгаа аж.

Иргэн Д.Ганхуяг "УИХ-ын гишүүн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад УИХ шийдвэр гаргасан, түүний дараа нөхөн сонгууль зохион байгуулахаар товлосон нь Үндсэн хууль зөрчсөн. Тиймээс Д.Гантулгыг гэм буруутай, буруугүйг тодорхой болгосны дараа нөхөн сонгууль зохион байгуулах ёстой. Тиймээс нөхөн сонгууль зохион байгуулах шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Цэцээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна