Монголын төв нам, Капиталист намыг бүртгэхээс татгалзжээ

2019/05/06
Улсын дээд шүүх өнөөдрийн хуралдаанаараа хоёр намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. Тодруулбал, Монголын төв нам, Капиталист намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээс татгалзсан байна. Монголын төв намыг иргэн А.Эрдэнэбаяр нар, Капиталист намыг иргэн Д.Лхагвасүрэн нар бүртгүүлэхээр хүсэлт гаргасан юм байна. Гэвч хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна