Ардчиллын алтан хараацай гэгдэх С.Зоригийг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа илрүүлж Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар гэх гурван хүнийг 20-25 жил хорих ялаар шийтгээд байгаа. Гэвч энэ хэргийг илрүүлэх ажиллагаа нь 2013 оноос эхтэй жүжиг байснаар ял авсан Содномдаржаа, Чимгээ нарыг хэлмэгдүүлж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдгийг нэр бүхий улс төрчид мэдэгдээд байгаа. Тэгвэл хэлмэгдсэн гэгдэх Содномдаржаа Чимгээ нарыг анхан шатны шүүхээр Х.Алдар, С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ гэх гурван шүүгч шүүсэн бол давж заалдах шатны шүүхээр C.Соёмбо-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Батсайхан гэх гурван шүүгч хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэгвэл хяналтын шатны шүүх дээр Зоригт, Батцэрэн, Эрдэнэ, Балсан гэх хүмүүс шүүгчээр ажилсан байна. Гэвч анхан шатны шүүхийн шүүгчдээс эхлээд бүх шатны шүүхээр хууль зөрчин хүн хэлмэгдүүлсэн хэмээн УИХ-аас байгуулсан түр хорооны ахлагч Ж.Батзандан мэдэгдлээ.
Олон улсын парламентын холбоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагаа хүний эрхийг зөрчсөн гэж үзэн зөвлөмж ирүүлсэн байдаг. зөвлөмжийн даргуу УИХ аас түр хороо байгуулсан. тус түр хороо өнөөдөр хурлаа хийж хэргийг буруу шийдвэрлэсэн найман шүүгчидтэй уулзсан юм. Түр хорооны гишүүд хэрэгт холбоотой найман шүүгчийг огцруулах чөлөөлөх хүсэлтийг ерөнхийлөгчид хүргүүлж байгаа юм. Үүнээс гадна хэргийг хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг тухайн үеийн эрх баригчид гаргаж үүнд нь дээд шүүхийн шүүгчид нөлөөлсөн байх магадлалтайг хэлж байна.
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсч ял авсан хүмүүсийг хэрэг хүлээхийг шаардан хүч хэрэглэж байгаа бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэй ил болгоод байгаа. Энэ хэргийн үнэн мөнийг УИХ аас байгуулсан түр хороо эрчимтэй шалгахаа мэдэгдэж хавтаст хэрэгтэй танилцаж эхэлжээ. Мөн гишүүдийн зүгээс хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах ажилд анхаарна гэдгээ онцоллоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна