Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье

2019/05/08
Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад  чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна. Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан  авчихаад байгаа. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа ч парламентад суудалтай МАН, АН, МАХН-аас гадна  Хөдөлмөрийн үндэсний нам, МНН,  Ард түмний олонхийн засаглал нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв намуудын албан бусаар ажиллаж эхлээд байна.

Зарим намуудаас нэр дэвшихийг горьлогчид ч тодроод байгаа. Ийм үед нөхөн сонгууль намар хүртэл хойшилсон ч гол өрсөлдөөн  МАН, АН болон МАХН  гэсэн 3 намын дунд явагдах нь тодорхой юм. Магадгүй Цэцэд үүссэн зарга үргэлжилсээр Хэнтийд нөхөн сонгууль явуулахгүй байх нь хэнд ашигтай вэ? Тиймээс МАН, АН, МАХН-ын болон намын дарга нарынх нь рейтингээр Хэнтийн нөхөн сонгуулийн үр дүнг урьдчилан шинжиж үзье.

МАН

МАН-ын хувьд Хэнтийн 42-р тойрог бол 65 суудлынх нь нэг байсан. Энэ утгаараа нэг суудлаа эргүүлэн авах нь нэр төрийн хэрэг. Тиймдээ ч намын даргаа, Ерөнхий сайдаа нэр дэвшүүлэх яриа байгаа. Хэрэв У.Хүрэлсүх нэр дэвшвэл МАН-ын даргын болон Ерөнхий сайдын хувьд нэр хүнд, рейтингээрээ бусад өрсөлдөгчдөө хол хаях магадлал хамгийн өндөр. Нэр дэвшигчийн хувьд санал авахад гол хүчин зүйл нь  намын болон намын даргын рейтинг ямар их нөлөөлдгийг 2016-2020 оны сонгууль харуулсан. Эрх баригч намын хувьд үүн дээр Засгийн газрын үйл ажиллагаа нэмэгдэнэ.

 Тиймээс энэ 3 үзүүлэлтээр МАН-ыг шинжвэл:
 
  Намын Намын даргын УИХ, Засгийн газрын
1. Улс төр дэх МАНАН-гийн мафийг анх удаа илчилж, тэмцэж буй “Сантмаргад “төвийн IV сарын судалгаагаар нийслэл, орон нутагт №1-ээр тэргүүлж буй Төрд их цэвэрлэгээ эхлүүлсэн
2. Намынхаа бүх шатанд шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж буй Нам дотроо цэвэрлэгээ хийж буй ч намын гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээж байгаа Авилгажсан шүүх, прокурор, АТГ-ын эсрэг хийж буй тэмцэл нь эхнээсээ үр дүнд хүрч буй
3. Нам дахь МАНАН-гийн бүлэглэлээсээ салж, цэвэрлэж буй Нам дахь хамгийн том бүлэглэл болох “хотын фракцтай” тэмцэж буй ч гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадсан 1000 луйвар гэж хэлж болох “Эрдэнэтийн 49” хувийг хууль бусаар худалдан авсан улстөр, бизнес, хууль хяналтынхны оролцсон мафи маягийн хуйвалдааныг илчилж ТӨРД 100 хувь буцаан авсан
4. Намын удирдлагыг  МАНАН-жаагүй мафижаагүй залуусаар бүрдүүлж эхэлсэ Намын 200 орчим мянган гишүүнээ нэг гарт, нэг бодлогод нэгтгэн зангидаж байгаа
 
ҮАБЗ-ийн 3 гишүүн болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын дэмжлэгийг хүлээж, ҮАБЗ-ийг нэг бодлогод нэгтгэж байгаа
      БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид байсан Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан
 
АН

Сантмаргадын IV сарын судалгаагаар УИХ-ын сүүлийн 2-ч сонгуулийн хугацаанд тэргүүлж байсан АН энэ удаад рейтинг нь бараа сураггүй доош унасан.  АН-ын угшилтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтингийн үл тооцвол ТОП 10 улстөрчийн тоонд АН-ын лидерүүдээс хэн ч багтаагүй. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын дарга С.Эрдэнэ намаасаа хөөгөөгүй байсан бол ганц ч гэсэн АН-ын хүн  эхний 5-д гялтайх байлаа. Гэвч тэгж чадсангүй. Гэхдээ намын рейтинг тухайн намыг удирдаж буй даргатайгаа шууд холбоотой байдгийг энэ судалгааны үр дүнгээс харж болно. Магадгүй АН-ын дарга С.Эрдэнэ биш өөр хүн тэргүүлж байсан бол судалгаа өөр гарах байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч УИХ-ын нөхөн сонгуулийн өмнөх хамгийн том гэж хэлж болох улстөрийн судалгаагаар ийм рейтингтэй байгаа АН-ынхны хувьд Хэнтийн нөхөн сонгуульд ялах нь байтугай МАН-ын дараа оноо авах ч боломж тун муу юм. Учир нь “Москва ханиалгахад Монгол хатгаа тусна” гэдэг шиг МАН дотор өрнөсөн “их цэвэрлэгээний” сүүдэрт АН цохиулж, одоо хүртэл өндийж босч чадахгүй байгаа. Долоо хоног болгон шахуу л С.Эрдэнэ даргыгаа эсэргүүцсэн гишүүд нь АН-аас гарч буйгаа мэдэгдэхийн зэрэгцээ өмнөх сонгуулиар АН-ыг тэргүүлж байсан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь  Нэгдмэл монгол гэх хөдөлгөөн байгуулан “С.Эрдэнийг АН-аас зайлуулна” хэмээн Монгол даяар заналтайгаар зарлаж яваа.Нэгдмэл монгол хөдөлгөөн нь нэг их удахгүй нам болно гэсэн яриа ч байгаа. Энэ тохиолдолд АН ямар ч байсан С.Эрдэниийн, Н.Алтанхуягийн болон бусад гэсэн 3 хэсэгт хуваагдана гэсэн яриа ч бий. АН дотроо ийм бужигнаантай, хөл толгойгүй байгаа нь Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихийг горьлогчдод ч нөлөөлж буй. Тиймээс энэ сонгууль АН-аас буюу С.Эрдэнийн талаас Ж.Оюунбаатар, Н.Алтанхуягийн талаар Ж.Хүдэрбаатар, нэр дэвшвэл гайхах хэрэггүй. Үүн дээр нэмэгдээд УИХ-ын гишүүн асан Гарамгайбаатар АН-аа аврахын тулд бие даан нэр дэвшинэ ч гэсэн яриа бий. Энэ бүгдээс үвэл одоогийн байдлаар АН-ын хувьд Хэнтийн нөхөн сонгуульд эерэгээр нөлөөлөх зүйл шинжигдэхгүй байна.

АН-ыг дараах 3 үзүүлэлтээр шинжвэл:
 
  Намын Намын даргын УИХ, Засгийн газрын
1. Нам дотроо С.Эрдэнэ даргыг огцруулахаар гишүүд нь тэмцэж буй Намын дарга асан Н.Алтанхуяг  “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулан С.Эрдэнийг огцруулахаа зарласан УИХ-д АН бүлгийн хэмжээнд ажиллаж байсан ч Лу.Болд, Ж.Батзандан 2-ыг хөөснөөрөө албан ёсны бүлэггүй болсон
2. Сүүлийн 3 сарын байдлаар албан болон албан бусаар АН-ын гишүүнээс 50 гаруй хүн татгалзан гараад байгаа Намын даргын рейтинг намын гишүүдийнхээ дунд 40 хувьд хүртэл унасан  
 
МАХН

МАХН-ын хувьд сонгуульд нэр дэвших асар их хүсэлтэй ганц л хүн байдаг. Тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Өмнөх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломжгүй байсан тэрбээр энэ удаагийн Хэнтийн нөхөн сонгуулийг жилийн өмнөөс тэчьяадан хүлээсэн. Бас өнгөрсөн зунаас хойш л Хэнтийд бараг суурьшсан. Гэвч Хэнтийн хувьд МАХН болон  Н.Энхбаярын хувьд аль алинд нь давуу тал байхгүй.  Сүүлийн үед У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцлийг дэмжиж ”Шударга бусын хонгил”-ыг илчилж, өөрийгөө цайруулж, цагаатгаж  эхэлсэн ч энэ тэмцэл гэхээсээ илүү өш хонзогнол авах нь гэсэн айдас хүйдсийг нийгэмд төрүүлж буй. Тиймээс МАХН болон Н.Энхбаярын хувьд шударга ёсны тэмцлийн талаар юу ч яриад энэ сонгуульд санал авах БОНУС болж чадахгүй л болов уу.

Тэгээд ч МАХН-д Н.Энхбаяр, С.Ганбаатар 2-оос өөр туг, далбаа болчих Монголд танигдсан улстөрч одоогоор байхгүй. Тиймээс  УИХ-д орж,  байр сууриа эзэлснээр өш хонзогнолоо тайлахаас өөрөөр зорилгогүй мэт харагддаг, харьж яваа даргын рейтинг Хэнтийд нэмэр болохгүй л болов уу. Сантмаргадын судалгаагаар МАХН-ын дарга АН-ын даргыг бодвол ТОП улстөрчдийн рейтингээрээ 5-д жагссан. Энэ нь олзуурхууштай ч МАХН –ын рейтинг гэхээсээ илүүтэй Н.Энхбаяр гэдэг хувь хүний хүчин чармайлтаар ийнхүү 5-д орсон гэж хэлж болно.
 
  Намын Намын даргын УИХ, Засгийн газрын
  МАН, АН шиг бие даасан бодлого, үйл ажиллагаа явуулдаггүй. Тухайн үед өрнөсөн улс төрийн үйл явдалд байр сууриа илэрхийлэхээс хэтэрдэггүй. Энэ нь нийгэмд намынх нь байр суурь рейтингийг тогтортой байлгаж чаддаггүй Намын нэртэй боловч хувь хүний байр сууриар асуудалд ханддаг нь өөрийг нь “ялтан” болгосон улстөрчдөд хонзогносон хонкогнол нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа мэт ажиглагддаг.
 
 Намынх нь нэрээр УИХ-д сонгогдсон ганц гишүүнтэй боловч тэр нь УИХ-ын үйл ажиллагаанд хувийн, ганцаарчилсан тоглолт хийдэг тул УИХ-д төлөөлөлгүй шахуу
 
 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна