Ардчилсан нам удирдлагын бүрэлдхүүнээ өргөтгөж зургаан нарийн бичгийн даргатай болсон бөгөөд өчигдөр зарим нарийн бичгийн дарга нар ажлаа хүлээж авсан байна.
Тодруулбал, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар хуульч Д.Оросоог томилсон тухай мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч бас АН-ын нарийн бичгийн даргаар томилсон гэх мэдээлэл байна.
Н.Алтанхуягийн тухайд сүүлийн үед АН-аас хөөгдсөн гэх мэдээлэлд нэр холбогдоод байгаа. Мөн тэрээр энэхүү мэдээлэл цацагдсантай холбогдуулан намын дарга С.Эрдэнийгээ огцруулна хэмээн мэдэгдээд байгаа энэ цаг үед намын нарийн бичгийн даргаар сонгогдсонд нь гайхах хүмүүс олон байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна