АН-ын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.
Тус намын дарга С.Эрдэнэ “Сөрөг хүчнээс тавьж байгаа шаардлага, зөвлөмжийг эрх баригчид үл тоосон байдалтай байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах санал өргөн барьсан. Манай нам одоогоос сар гаруйн өмнө жагсаал цуглаан зохион байгуулж нийгэм, эдийн засгийн хямралт байдлыг эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн. Гэвч одоо болтол тодорхой хариу өгөөгүй байна. Мөн тухайд шаардлагад дурдсан асуудлаар тодорхой ажил хийсэнгүй. Тиймээс манай намын Улс төрийн зөвлөлөөс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах шийдвэр гаргасан. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тухайлбал, урд шөнө шатахууны үнэ нэмэгдлээ. Үүний эсрэг АН-аас энэ сарын 30-нд жагсаал цуглаан зохион байгуулна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна