УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "таксичин болжээ"

Өчигдөр 11 цаг 25 минут
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ таксины жолооч хийж үзжээ. Тэрбээр иргэдийн амьдралыг таньж мэдэхийн тулд тэдний дунд орж, таксичин болсон гэнэ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсанаа бичсэн байна. 

Ж.Бат-Эрдэнэ "Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт унаж байна, Иргэд маань бухимдаж байна! Асуудлуудыг мэдэхийн тулд таксинд жолооч хийж үзлээ. Өнөөдөр иргэд маань зовж байна, зүдэрч байна, ядуурал дээд цэгтэй хүрч байна. Гишүүд минь нөхөд минь том том зүйл ярихын оронд эхлээд ард иргэдийнхээ асуудлуудыг шийдмээр байна. Жолооч нартайгаа яриад явах үед ихэвчлэн том зүйлийн талаар бус амьдралын талаар төрөөс амьжиргааг нь сайжруулах, ард иргэд залуучуудад боломж олгох, бензин түлш,мах өргөн хэрэглээний үнэ тэнгэрт хадлаа үүнийг яах вэ? Та хэд юу хийдэг улс вэ? гэж бухимдаж байна.

Аливаа зүйлд хийсвэрээр хөөрч попорхоос илүү бодитойгоор үйлдэл хийж төрөөс иргэдэд боломжийг нь засаж өгөх нь бидний үүрэг гэдгийг зарим гишүүд ойлгоосой !!!" хэмээн  бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна