АН Ж.Оюунбаатарыг УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ

23 цаг 1 минутын өмнө
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр  (2019.05.27) МҮЭСТО-нд боллоо. Хуралдаан 54 хувийн ирцтэйгээр эхэлж, нийт дөрвөн асуудал хэлэлцлээ. ҮБХ-ны ээлжит бус  VIII хуралдаанаар Ардчилсан намын дэргэдэх Бодлогын зөвлөлүүдийн  бүтэц, зохион байгуулалтыг  шинэчлэхээс гадна УИХ-ын  42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооноос санал болгосон Ж.Оюунбаатарын асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар санал хураалт явагдаж ҮБХ-ны гишүүдийн 98.75 хувийн саналаар  Ж.Оюунбаатарыг УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна